Даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын зүгээс эрхэм таны амар амгаланг эрэн мэндчилье.

 

Тус ерөнхий газар, харьяа байгууллагууд нь хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, төрийн үйлчилгээг хуулийн дагуу, үйлчлүүлэгчдэд ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд хүргэх чиг үүрэгтэй байгууллага, хамт олон юм.   

 

Төр, засгийн оновчтой бодлого шийдвэр,  салбарын хууль тогтоомжийн шинэчлэлт, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгуурлан нийгмийн халамжийн үйлчилгээг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэнд хүргэх, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, халамжаас хөдөлмөрт шилжих зорилтыг хэрэгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулах, үйл ажиллагаандаа цахим технологийг нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, боловсронгуй болгох зорилго  дэвшүүлэн ажиллаж байна.

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай,  Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэр, дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт,  байгууллагынхаа үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах, мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх үүднээс цахим хуудас ажиллуулж, Та бүхэнтэй харилцаж байна.

 

Цахим хуудаснаа зочлон манай байгууллагаас үзүүлэх ажил үйлчилгээний мэдээлэл, үйлчилгээнд хамрагдах хууль эрх зүйн баримт бичиг, үйл ажиллагааны танилцуулга, цаг үеийн мэдээ, хэрэгцээт мэдээ, мэдээллийг бүрэн авч, санал, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.  Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

 

 

 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ

 

 

ГАЗРЫН ДАРГА:           Л.ДАШДЭМБЭРЭЛ